Page Info
Writer WOWMONG (202.♡.191.52)
Reply 1
Hit 3,282
Date 09-04-13 13:54
Content
Аврал авахаас өмнө арзгар ширүүн, цусаар будагдсан загалмай аврал авсны дараа цэвэрхэн, зөөлөн загалмай болж өөрчлөгдсөн юм бишээ. Биднийг аварсан арзгар ширүүн, хугархай загалмай эх нутагтаа очих хүртэл минь хамт явах болно. Авралын хувьд гүйцэтгэсэн загалмайн үүрэг бол тодорхой юм. Харин аврал авсны дараа загалмай ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Биднийг бүрэн төгс болгох ажил дотор загалмай ямар ажил хийдэг вэ? Загалмайн бидэнд хийдэг ажлыг товчхон хэлье гэвэл загалмай Христэд хийсэнтэй яг адилхан юм. Загалмай биднийг үхүүлж байдаг юм. Хуучин хүн үхнэ гэдэг нь бодитоор би үхэж байгаатай яг адил бодитой үнэн байх ёстой гэсэн утгатай юм. Цаашдаа дахин өөрийн аз жаргалд анхаардаггүй болно. Хуучин хүн үхнэ гэдэг нь бусдын төлөө амьдрахыг хэлнэ. Өөрийн амийг орхиж илүү дээр амийг авахыг хэлж байгаа юм. Шинэ амь бол бусдын тусын төлөө уужим тэнүүн, хэзээд сайхан сэтгэлтэй, хайр болон найрсаг сэтгэлээр дүүрэн байдаг. Шинэ амь нь Бурхан болон хүмүүсийн дунд хуучин хүнээ мартаж байдаг юм.
Suggestion25 Not Recommended0
Comment list
There are no registered comments.
|